Өрөмдлөгийн технологийн анхны хэлбэр болох цохилтот өрөмдлөгийн УКС-22 өрмийн машин нь ОХУ-д үйлдвэрлэгдсэн бөгөөд голын ай сав, нам дор газарт шавар, хайргатай хөрсөнд гүний худгийн өрөмдлөгийн ажлыг томдиаметрээр гүйцэтгэхэд хамгийн тохиромжтой тоног төхөөрөмж юм. Хуучны төхөөрөмжийн нэгд тооцогддог боловч өрөмдөх хүчинчадал, технологийн хувьд бусад өрмийн машин, тоног төхөөрөмжүүдээс олон давуу талтай учир өнөөг хүртэл эрэлттэй хэвээр байгаа юм. Цахилгааны эх үүсвэрийг ашиглан өрөмдлөгийн ажлыг гүйцэтгэдэг ба шатахуун,тосны хомсдолтой үед гэрээт ажлыг цаг алдалгүй,хүлээлт үүсгэхгүйгээр гүйцэтгэх бүрэн боломжтойгоороо онцлогтой юм. Том диаметрээр өрөмдөж,хайрган чигжээс хийж өгдөг учир худгийн усны ундарга сайн байх бөгөөд цооног бөглөрөх магадлал багатай.
УКС 22
ТАНИЛЦУУЛГА
ӨРМИЙН ХҮЧИН ЧАДАЛ
- 219 – 525 мм 150м хүртэл гүнтэй цооногийг өрөмдөх боломжтой
- Татах хүч 10тн
- Өрмийн хэмжээ: Урт 6м, Өргөн 3м, Өндөр 12м, Жин 7м