Schramm T685WS өрөмдлөгийн машин нь АНУ-ын Вест Честер хотноо байрлах өрөмдлөгийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч компани болох “Schramm” Inc-ийн бүтээгдэхүүн юм. Schramm T685WS өрөмдлөгийн машин нь ашигт малтмалын хайгуул, нефть болон гидрогеологийн өргөн голчтой гүний худгийн өрөмдлөгийн ажлыг гүйцэтгэхэд хүчин чадал, найдвартай ажиллагааны хувьд хамгийн тохиромжтой бөгөөд цаг агаарын ямар ч нөхцөлд саадгүй ажиллах давуу талтай. Энэхүү өрөмдлөгийн машиныг уул уурхай, эрчим хүч болон усны салбарт үйл ажиллагаагаа явуулдаг Чили,Хятад,Бразил,Австрали,Канад болон Өмнөд Африкийн компаниуд өргөн хэрэглэж байна. Schramm T685WS өрөмдлөгийн машинаар хийн цохилтот болон шавран уусмалтай эргэлтэт аргуудаар хайгуулын болон өргөн голчтой ашиглалтын цооногийг өрөмдөх боломжтой.
SCHRAMM T685WS
ТАНИЛЦУУЛГА
ӨРМИЙН ХҮЧИН ЧАДАЛ
- ШАВРАН ЭРГЭЛТЭТ ӨРӨМДЛӨГ
8” /203.2мм- 1200м
15” /381мм/ – 700м - ХИЙН ЦОХИЛТОТ ӨРӨМДЛӨГ
4-1/2”/114.3мм- 950м - Татах хүч: 32тн
- Татах хурд: 104 эр/мин
- Хэмжээ: Урт 12 м, Өндөр2.4м, Өргөн4.1м, Жин25.9тн