CANTERRA CT550

ТАНИЛЦУУЛГА

Канад улсад үйлвэрлэгдсэн Кантерра Си-Ти 550 өрмийн машин нь инженерийн болон байгаль орчны өрөмдлөгийн ажлыг гүйцэтгэхэд тусгайлан зориулан бүтээгдсэн, өндөр хүчин чадалтай, олон талт ажиллагаатай төхөөрөмж юм. Энэ төрлийн өрмийн тоног төхөөрөмжийг байгаль орчны эсвэл инженер геологийн салбарт ашиглахаар тоноглосон байдаг бөгөөд ихэвчлэнгүний худгийн өрөмдлөг хийх боломжтой болгон
өөрчлөлт хийсэн байдаг. Харин Кантерра Си-Ти 550 өрмийн машин нь зөвхөн том
диаметрийн гүний худгийн өрөмдлөгөөс гадна хяналтын цооног, хөрсний т уршилтын болон олон төрлийн дээжлэлт хийх өрөмдлөгийн ажлыг хийхэд тохиромжтойгоор бүтээгдсэн байдаг. Гүйцэтгэх ажлын хувьд 20-600 фит (6-180м) гүнтэй 2-8 инчийн голчтой хяналтын болон ашиглалтын цооног, 6- 10 инчийн голчтой цооногийг хөрс, ус болон завсрын үеийн дээж авах зориулалттай өрөмдлөгийн ажлууд багтана

ӨРМИЙН ХҮЧИН ЧАДАЛ
  • Шавран эргэлтэт өрөмдлөг:900м
  • Хийн цохилтот өрөмдлөг: 400м
  • Татах хүч: 26тн
  • Хэмжээ: Урт: 11.4м , Өндөр: 2.44м, Өргөн: 3.81м, Жин: 25тн