“Усжуулагч төгөл” төслийн ажил эхэллээ
Эрдэнэдрийлинг ХХК-ийн 15 жилийн ой, Монгол Улсад усны салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойг угтаж нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Байгаль орчны газартай хамтран 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “УСЖУУЛАГЧ ТӨГӨЛ” байгуулах ажлын шав тавьсан билээ. “УСЖУУЛАГЧ ТӨГӨЛ” төслийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, төглийн эхний ээлжийн мод суулгах ажлыг гүйцэтгэлээ.