ГЕОТЕХНИКИЙН СУДАЛГАА
Геотехникийн судалгаа нь уурхайн олборлолтын үйл ажиллагааны нэг хэсэг юм. Мөн уурхайн дизайны оновчлол болон геотехникийн эрсдэлүүдийг хянахад хөрсний чулуулгийн судалгаа чухал үүрэгтэй.
Геотехникийн судалгаа нь уурхайн олборлолтын үйл ажиллагааны нэг хэсэг юм. Мөн уурхайн дизайны оновчлол болон геотехникийн эрсдэлүүдийг хянахад хөрсний чулуулгийн судалгаа чухал үүрэгтэй.
Оюу толгой, Ил уурхай
Уурхайн дизайныг боловсруулах үед геотехникийн нөхцөлийг дутуу үнэлснээс мөн уурхайн олборлолтын үеийн чулуулгийн судалгаа хангалтгүй хийгдсэнээс болоод хөрсний чулуулгийн хяналт алдагдах нь гулсалт нуралтад хүргэдэг. Геотехникийн эвдрэл нь ашигт малтмал олборлох боломжийг хааж тоног төхөөрөмжийг сүйтгэж болох ба урт хугацаанд уурхай зогсож өндөр зардлаар дахин эхлэх шаардлагатай болдог. Олон нийтийн аюулгүй байдал, дэд бүтэц болон хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлөхүйц асар том геотехникийн нуралт нь уурхайг бүр мөсөн хаагдахад ч хүргэх боломжтой.
Эрдэнэдрийлинг ХХК нь геотехникийн өрөмдлөг, цооног тоноглолын ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж байна.