ГИДРОГЕОЛОГИЙН СУДАЛГАА

Эрдэнэдрийлинг компани нь 2011 оноос зөөврийн хяналт, удирдлагын систем нь бүрэн автоматжсан лабораториор гидрогеологийн шавхалт туршилтын ажлыг гүйцэтгэж байна. Бид хээрийн нөхцөлд гидрогеологийн тооцооны үндсэн параметрүүдийг тодорхойлж, шавхалт туршилтын ажлыг орчин үеийн тоног төхөөрөмж ашиглан өндөр нарийвчлалтайгаар хийж гүйцэтгэдэг. Гидрогеологийн шавхалт туршилтын ажлыг:

– Тохируулах туршилт (Calibration test)
– Шаталсан ундаргатай шавхалт (Step test)
– Тогтмол ундрагын шавхалт (Constant rate test)
– Түвшний сэргэлт (Recovery test)
– Түвшний сэргэлт (Recovery test)

ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ

  • Хувьсах зарцуулалтын насос – Шавхалтын явуулын лаборатори нь насосны зарцуулалтыг удирдах АВВ-ийн давтамж хувиргагч, SIEMENS PLC, зарцуулалт, түвшин, температурын хэмжүүр, удирдлагын схемээс бүрдэх автомат удирдлагын битүү системтэй. Автомат удирдлагын систем нь насосны хурдыг өөрчилснөөр усны зарцуулалтыг автомат болон гар горимд удирдах боломжтой. Ямарваа нэгэн хаалт эсвэл гараар ундарга тохируулдаггүй давуу талтай
  • Шавхалтын болон хяналтын цооногуудын усны түвшний мэдээллүүдийг өөртөө санах ой бүхий Канад улсын Солинст компаний хамгийн сүүлийн үеийн Левелогер болон Барологер тэдгээрийн мэдээлэл дамжуулах кабель, левелоадеруудын тусламжтайгаар найдвартай бүртгэж авдаг
  • Усны гар түвшин хэмжигч (300 метрийн урттай)
  • Усны физик шинж чанар тодорхойлогч (Hanna pH/Conductivity/TDS Tester)
  • Цооногийн камер
  • Bailer – Цооногоос усны дээж авагч багаж
  • Усны зарцуулалтыг Endress+Hauser фирмын цахилгаан соронзон болон хэт авианы хэмжүүрүүдийн тусламжтайгаар өндөр нарийвчлалтайгаар давхар хэмжиж, бүртгэж, хянаж тохируулдаг.
  • Цахилгаан үүсгүүр – 160Квт хүртэл
  • Насос – 3”– 8” инч голч бүхий 0.5-25 л/с хүртэл шавхах хүчин чадалтай
  • Ус өргөх хоолой (75, 89 мм-ийн голчтой)
  • Усны түвшин хэмжигч болон логерт ашиглах зориулалттай 1”инчийн хоолой

МЭДЭЭЛЭЛ БОЛОВСРУУЛАЛТ

Усны түвшин болон туршилтын ажлын мэдээллийг MS Excel форматаар гаргах боломжтой.

0103 Hydrogeolopgy sudalgaa2
0103 Hydrogeolopgy sudalgaa3
0103 Hydrogeolopgy sudalgaa (1)