ӨРМИЙН УУСМАЛ ЦЭВЭРЛЭХ ТӨХӨӨРӨМЖ
Эрдэнэдрийлинг ХХК нь 2012 онд “Жи Эн Солидс” ХХК-д үйлдвэрлэсэн өрмийн уусмал цэвэрлэх төхөөрөмжийг ашиглаж эхэлсэн нь өрөмдлөгийн үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах бодлогод хийсэн нэгэн том алхам юм. Энэхүү төхөөрөмжийн тусламжтайгаар өрмийн уусмалыг өрөмдлөгийн үртсээс цэвэрлэн, дахин ашиглах боломжтой болсон. Ингэснээр үйл ажиллагаанд шаардлагатай цаг хугацаа, зардлыг хэмнэх боломж бүрдсэн ба өрөмдлөгийн явцад гарч болох олон асуудлыг шийдсэн
– Хэрэглэгч бүрийн онцлогт нийцсэн өрмийн уусмал цэвэрлэх төхөөрөмж
– Өрмийн уусмалд агуулагдаж буй биетийн хэмжээг бууруулна
– Өрөмдлөгийн нэвтрэлтийн хурдыг нэмэгдүүлнэ
– Өрмийн хошуу болон хана өргөсгөгчийн насжилтыг уртасгана
– Зардлыг бууруулж, үр ашгийг нэмэгдүүлнэ
– Цагт 48 тонн хүртэл хэмжээний өрмийн уусмал зуурах
ШАВРЫН НАСОС
Шаврын насос нь өндөр даралтын насос байдаг бөгөөд насосны гаралтын хэмжээнээс үл хамааран тогтмол урсгалын хурдаар шингэнийг шахдаг. Хос, гурвалсан болон дөрвөлсөн бүлүүртэй насосууд нь өрөмдлөгийн шаврын насосонд их ашиглагдаж байна. Төслийн талбайн дэд бүтцийн байдлаас хамааран шаврын насос нь цахилгаан эсвэл дизель хөдөлгүүрээр ажиллах боломжтойгоор үйлдвэрлэгддэг. Мөн байгалийн хий болон бусал төрлийн түлшээр ажиллуулах боломжтой. Шаврын насосыг чарган дээр суурилуулан ашиглах нь элбэг бөгөөд энэ нь тээвэрлэх үед ачиж суулгахад хялбар байдаг давуу талтай
CWB F800/10
ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ
Үйлдвэрлэсэн: Хятад улс
Их гаралт: 800 lpm /220gpm/
Их даралт: 10 mpa /1450psi/
CWB F2500/10
ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ
Үйлдвэрлэсэн: Хятад улс
Их гаралт: 2500 lpm /660gpm/
Их даралт: 16.5 mpa /2400psi/
ЦЕМЕНТЛЭГЧ ТӨХӨӨРӨМЖ
Энэхүү цементлэгч төхөөрөмж нь зуурмагийг бэлтгэх, холих, шахахад шаардлагатай бүхий төхөөрөмжийг нэг дор цогцлоосон цогц шийдэл бүхий тоног төхөөрөмж юм. Энэхүү төхөөрөмжийг нь зам гүүр, иргэний барилга, уул уурхайн салбаруудад түгээмэл хэрэглэж байна. Өндөр хурдны хуйлруулагч бүхий зуурагч төхөөрөмж нь зуурмагийг хурдан хугацаанд бүх орцыг жигдхэн холих байдлаар бэлтгэдэг давуу талтай. Бэлэн болсон зууурмаг нь холигч төхөөрөмж очих бөгөөд зуурмагийн танкнаас шаврын насосоор шахагдах ба ингэснээр тасралтгүй ажиллагааг найдвартай хангадаг. Зуурмагийг шахах даралт болон хэмжээг тохируулах боломжтой. Овор хэмжээ багатай, ашиглахад хялбар төхөөрөмж юм
Холигч
Хүчин чадал: 500л, Гаралт: 7м3/цаг
Чадал: 7.5квт, 1450эр/м,50Hz,380вт
Эргэлт: 1450эр/м, W/C ratio: ≥0.5:1
Сэгсрэгч
Хүчин чадал: 700л, эргэлт: 36эр/м
Чадал: 1.5квт, 50Hz,380вт
Насос
Гаралт: 0-100л/мин,
Даралт: 0-5МПа
Чадал: 15квт,50Hz,380вт
ГҮНИЙ ХУДГИЙН ШҮҮР, ЯНДАН
ЖОНСОН ШҮҮР
Жонсон буюу ороодсон шүүр нь гүний худгийн салбарт ашиглагдаж буй чухал тоноглолын нэг юм.Бидний санал болгож буй үргэлжилж тогтсон хэлбэртэй шүүр яндан нь өрөмдлөгийн салбарт хувьсгал хийсэн бүтээгдэхүүн юм.
– Гүний худгийн насосыг эвдрэлээс сэргийлнэ
– Гүний худаг болон насосны үр ашгийг нэмэгдүүлнэ
– Ус нэвчүүлэх чадварыг нэмэгдүүлнэ
– Засвар үйлчилгээг багасгаж, худгийн насжилтыг нэмэгдүүлнэ
Жонсон буюу ороодсон шүүр нь өнөөгийн нөхцөлд хэрэглэгдэж буй хамгийнсайн шүүрнээс гадна гүний худгийн үр ашигтай ажиллагааг дээшлүүлэхэд шаардлагатай техникийн шийдлүүд болон загварчлалд онцгой дэвшлийг авчирсан.
ГҮҮРЭН ХИЙЦТЭЙ ШҮҮР
Гүүрэн хийцтэй шүүр яндан нь давхар гагнаасын аргаар үйлдвэрлэгддэг бүтээгдэхүүн юм. Уламжлалт хийцтэй харьцуулахад гагнуурын дүүргэлт болон чанар илүү бөгөөд загвар болон бүтцийн хувьд ахисан түвшинд үйлдвэрлэгдэж байгаараа онцлогтой. Даац, ачаалал даах чадвар уламжлалт шүүр яндангаас илүү байдаг.
СТРАТА ХУВАНЦАР ШҮҮР, ЯНДАН
Страта хуванцар шүүр, яндан нь Шинэ зеланд улсад үйлдвэрлэсэн газрын доорхи усны хяналт шинжилгээний цооногуудад ашигладаг, өндөр чанартай бүтээгдэхүүн юм.
ГҮНИЙ ХУДГИЙН ХАЙРГА
Хайрган дүүргэлт нь цооногийн хана болон шүүр хоорондын зайнд шүүлтүүрийн зориулалтаар хийгдэх бөгөөд нэвчин орж буй усыг цэвэрлэхэд чухал ач холбогдолтой байдаг. Түүнчлэн уурхайн ус зайлуулах болон ажиглалтын цооногийн зориулалтаар ашиглагдаж болно
ДЭЭЖ ЗҮСЭГЧ ТӨХӨӨРӨМЖ
Клиппэр 506 нь өндөр хүчин чадалтай, найдвартай ажиллагаатай чулуу зүсэгч хөрөө бөгөөд ажлын талбар болон хүнд үйлдвэрлэлийн салбарт түлхүү ашиглагдаж байна. Хөдөлгөөнгүй суурилуулагдсан хөрөө болон өндөр бүтээмжтэй дамжуулагч төрөл бүрийн чулуулаг болон галд тэсвэртэй материалыг хялбар, аюулгүй зүсэх боломжийг бүрдүүлсэн.
LAIZHOU SHANGFA XTR 297
Чадал: 7.5квт
Зүсэх дээжний урт: 1.5м
Дээжний диаметр: 114мм хүртэл
ДЭЭЖНИЙ ХУВАНЦАР ХАЙРЦАГ
Дээжний хуванцар хайрцагууд нь сайн чанарын материалаар хийгдсэн,урт удаан хугацаанд аюулгүй, өндөр үр ашигтай ажиллах боломжийг бий болгохоор бүтээгдсэн. Эдгээр хайрцагийг ямар ч нөхцөлд ашиглах бүрэн боломжтой бөгөөд дараах давуу талуудтай:
1. Байгаль орчинд ээлтэй
2. Зардал багатай
3. Тээвэрлэхэд хялбар, овор хэмжээ багатай
4. Өнгө үзэмж сайтай
GYGD-II ЦООНОГИЙН ХЯНАЛТЫН ДУРАН
Зориулалт
– Цооногийн ус нэвчиж буй хэсгүүдийг тодорхойлох
– Цооногт бөглөө үүсгэсэн зүйлийг дүрсжүүлэх
– Худгийн засвар үйлчилгээ хийхэд
– 1000 м хүртэл гүнтэй цооногийг харах
– Бичлэгийг хадгалах, хуулах боломжтой
Онцлог талууд:
– Өндөр чанартай дүрс
– Гэрэлтүүлэгч муутай хэсэгт ашиглах боломжтой
– Усанд ашиглах боломжтой ЛЕД гэрэлтүүлэг
– Зэвэрдэггүй ган материалаар хийгдсэн
– Чанартай дүрс дамжуулах кабель
ЯНДАН ШҮҮРЛЭГЧ
Шүүр яндан шүүрлэгч төхөөрөмж нь ган эсвэл хуванцар материалаар хийсэн янданг шүүрлэх боломжтой. Дугуй хэлбэртэй шүүрлэгч нь 11.5 мм (0.45 инч)ханын зузаантай ган янданд 2.54*25.4 мм(0.1*1инч) хэмжээтэй цувуу шүүрийг гаргах бөгөөд хуванцар хоолойн хувьд шүүрний хэмжээ 1.27*10мм (0.05*0.4 инч)байна. Шүүрлэгч дугуйг солих, шинэчлэхэд хялбар байдаг.6 инчийн шүүрлэгч төхөөрөмж нь хамгийн түгээмэл хэрэглэгддэг бөгөөд 168мм-ийн голчтой, 6-7мм-ийн ханын зузаантай ган янданг шүүрлэхэд тохиромжтой. Шүүрлэж буй хоолойн ханын зузаан нимгэн байгаа тохиолдолд хязгаарлагчийг авч шүүрний зузааныг нэмэгдүүлж болно.
ПАКЕР
Хийлдэг битүүмжлэгч резинийг цементлэх ажилд голчлон ашигладаг бөгөөд 10 инчээс 5 тохой хүртэл урттайгаар үйлдвэрлэгддэг.Чөлөөт хөдөлгөөнтэй загвартай битүүмжлэгч резинньөөрийн хэмжээнээс 2 дахин томрох боломжтой бөгөөд уламжлалт бүтээгдэхүүнээс илүү урт битүүмжийг үүсгэдгээрээ онцлогтой. Гол төмрийн дотор диаметр болон битүүмжлэгч резиний гадна голчийн харьцаа чухал ач холбогдолтой.Битүүмлэгчийн гол төмөрт хуримтлагдсан цементийг гадагшлуулагчаар ашигласаны дараагаар илүүдлийг цэвэрлэх шаардлагатай. Механик битүүмжлэгч резин нь бага гүнтэй эсвэл гадаргын битүүмлжлэх ажилд ашиглахад тохиромжтой.Ихэвчлэн 2-10 тохой гүнтэй битүүмжлэх ажилд ашигладаг.
REFLEX EZ-TRAC 1.5
Рефлекс Изи Трак 1.5 нь олон үйлдэлтэй, ашиглахад хялбар, өндөр нарийвчлалтай, бат бөх электрон цооногийн хэмжилтийн багаж юм.Тусгай аппликейшны тусламжтайгаар цооногийн мэдээллийг шууддамжуулах боломжтой бөгөөд зориулалтын таблетэн дээр програмыг суулгасан байдаг. Хэрэглэхэд хялбар гар төхөөрөмжөөр хэмжилтийн багажийг удирдаж, хэмжилтийг хийн, мэдээллийг IMDEXHUB-IQ™ рүү хуулах хялбар боломжтой. Хэмжилтийн үр дүн нь автоматаар бодогдож гар төхөөрөмж дээр үр дүнг харуулах учир алдаа гарах эрсдлээс урьдчилан сэргийлж чадсан. Тухайн үр дүнг хүссэн байршлаасаа, хүссэн үедээ харж, ашиглах боломжтой бөгөөд ашиглахад хялбар, үр ашигтай болсон. Соронкон орны нөлөөллөөс сэргийлэхэд зориулсан хөнгөн цагаан яндан залгахад хангалттай тул хэмжилтийн төхөөрөмжийг бэлтгэхэд хугацаа бага шаардагддаг.
REFLEX ACT II RD
Рефлекс ACT II RD нь дэлхийн өрөмдлөг, уул уурхайн салбарын мэргэжилтнүүдийн сонголт болсон Рефлекс ACT багажны чанар болон найдвартай ажиллагааг өөртөө шингээсэн байдаг.Энэхүү сайжруулсан багаж нь Рапид Дисентын нэмэлт онцлогуудыг агуулсан бөгөөд илүү хурдан, найдвартай, нарийвчлал сайтай болсон. Бат бөх удирдлага нь хэмжилтийн үеийн цаг болон мэдээллийг тохируулах бөгөөд ажлын талбар дээр шаардлагатай мэдээллийг хуулж авах, хадгалах боломжтой болгосон. Цахимаар мэдээллийг татаж авдаг болсноор Рефлекс ACT II RD багаж болон түүний ажиллагааг шалгахад хялбар болгосон.