“Эрдэнэдрийлинг” ХХК нь захиалагчийн ажлыг гүйцэтгэхэд ажилтнуудын ая тухтай амрах, хооллох, чөлөөт цагийг тав тухтай өнгөрөөх болон аюулгүй байдлыг хангасан ажилтнуудын гэр болон зөөврийн сууцан кемпийг ашиглаж байна. Хээрийн кемп нь оффис, амрах байр, гал тогоо, агуулах, халуун ус, угаалгын газартай. Кемпийн эрчим хүчийг цахилгаан үүсгүүрээр шийдэж, галын аюулгүй байдлыг хангаж галын цэг, цугларах цэг, ослын дуут дохио, анхны тусламжийн хэрэгсэл, тамхи татах цэгтэй. Кэмпийн бүх байгууламжуудад галын хор, кэмпийн дотоод журам, онц байдлын үед авах арга хэмжээ, ослын үеийн гарцын заах тэмдэглэгээ, утаа мэдрэгчийг суурьлуулж өгсөн. Мөн кэмпийн цахилгааны хэрэглээг тооцож, цахилгаан хүчдэлд мэргэжлийн цахилгаанчин хэмжилт хийж, цахилгаан үүсгүүр бүрд газардуулга болон аянга зайлуулагчийг ашигладаг. Кемпийн ундны ус, саарал ус, 00, хог хаягдлын асуудлыг байгаль орчинд нөлөөлөхгүйгээр шийдсэн байдаг. Ундны усанд үйлдвэрийн савтай цэвэр ус ашиглана. Угаалганы усыг усны машинаасаа авч хэрэглэх бөгөөд хэрэглэсэн саарал усыг Автсрали улсад үйлдвэрлэсэн “Матала” брэндийн шүүлтүүр ашиглан цэвэршүүлдэг. Цэвэршүүлсэн усаар зам, талбай услах боломжтой. Бие засах газрын хувьд нүхэн жорлон болон Швед улсад үйлдвэрлэсэн “Ecoloo” брэндийн аюулгүй бактери ашиглан ялгадсыг бордоо болгодог эко био 00 ашигладаг. Эко био 00 нь 45 хоногийн хугацаанд бохир асгах болон соруулах шаардлагагүй. Үнэргүй, ус хэрэглэхгүй, 500 кг багтаамжтай. Хог хаягдлыг хуванцар болон ерөнхий хог хаягдлаар ялган ангилж, уутанд хийн тээврийн хэрэгсэл ашиглан зөвшөөрөгдсөн хог хаягдлын цэгт хүргэдэг.
ГЭР КЕМП
ЗӨӨВРИЙН КЕМП