Бидний осолгүй ажиллаж буй цаг

ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА, БАЙГАЛЬ ОРЧНЫ

МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО

“Эрдэнэдрийлинг” ХХК нь ХАБЭА-н бодлогын хэрэгжилтэндээ байнгын аудит хийнэ. ЭМААБО-ны менежментийн төлөвлөгөө нь жил бүр сайжруулагдаж, сар бүр үнэлгээ хийгдэж байх юм. Бид дараах дүрэм, журам, стандартыг хэрэглэх замаар ЭМААБО-ны менежментийн бодлогоо сайжруулах юм. Хүлээн зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа (засвар үйлчилгээ гэх мэт)-г баримтжуулсан журам бий болгох, тодорхой нөхцөлд бүрэн байгаа эсэхийг баталгаажуулахын тулд дотооддоо админ хуваарийн дагуу ажлаа төлөвлөн ажилладаг.

Өвчин, гэмтэл учруулах боломжтой байдал үүсч улмаар ЭМААБО-ны зорилго, зорилтууд хазайх нөхцөлүүдийг арилгадаг

Байгууллагын ашиглаж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь аюул /эрсдэл/ үүсгэж байгаа тухай, нийлүүлэгч болон гэрээт компаниудад мэдээлэн холбогдох журам, шаардлагыг сайжруулдаг

Үйл ажиллагааны шалгуур үзүүлэлтүүдийг тусгах эсвэл дурьддаг

Тухайн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, хэмжилт хийдэг 

ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА, БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО

“Эрдэнэдрийлинг” ХХК нь өөрийн ажилчид, ажлын талбарт ирсэн захиалагч болон бусад зочдын аюулгүй байдал, эрүүл мэндэд хохирол учруулахгүй, байгаль орчинд сөрөг нөлөөгүй эрүүл, аюулгүй ажлын орчинг бүрдүүлнэ. Үйл ажиллагааныхаа бүхий л хүрээнд Олон Улсын аюулгүй ажиллагааны стандартуудыг хэрэгжүүлдэг байхын тулд дараах зүйлсийг мөрдлөг болгоно.

Нийт ажилчдын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах сургалтуудыг давтамжтайгаар өгөх ба ийнхүү ажилчдын чадамжийг дээшлүүлснээр ажиллах орчинг эрүүл, аюулгүй  болгох

Аливаа тоног төхөөрөмж ба  холбогдох ажлын арга барилууд нь ажилтны эрүүл мэнд, аюулгүй байдалд эрсдэл учруулахааргүй байгааг байнга хянах

Ажилчид ба бусдад зөвхөн байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүнүүд нийлүүлэх

✓  Эрүүл, аюулгүй ажлын байр, багаж ба тоног төхөөрөмжөөр хангах 

АМЬ НАС ХАМГААЛАХ ДҮРМҮҮД

Өндөрт ажиллах

Хөдөлгөөнт болон суурин тоног төхөөрөмж ажиллуулах

Хөдөлгөөнт тоног төхөөрөмжтэй ойр ажиллах

Орохыг хориглосон болон хаалт хашилттай хэсэгт нэвтрэх

Өргөгдсөн ачаа болон чулуулгийн бэхэлгээ хийгдээгүй газар

Энергийг бүрэн шавхах болон тусгаарлах

Аюулгүйн багаж төхөөрөмж