ГҮНИЙ ХУДГИЙН ӨРӨМДЛӨГ
Ганцхан товчлуур дараад ундны цэвэр ус хэрэглэх боломж, мөн хөлдөх, гацах, насос эвдрэх зэрэг эрсдэлээс хамгаалах боломжтой бүрэн стандарт үйлчилгээг танд санал болгож байна.
Ганцхан товчлуур дараад ундны цэвэр ус хэрэглэх боломж, мөн хөлдөх, гацах, насос эвдрэх зэрэг эрсдэлээс хамгаалах боломжтой бүрэн стандарт үйлчилгээг танд санал болгож байна.
Монгол улсын усны нийт нөөцийн 10 гаруйхан хувийг гүний усны нөөц, 80 гаруй хувийг гадаргын ус эзэлдэг. Гадаргын ус бороо, хурын ус болон бусад эх үүсвэрээр тэжээгдэж сэргээгддэг бол гүний ус маш удаан хугацаанд буюу 200 мянгаас дээш жилийн хугацаанд үүсч нөхөн сэргээгддэг баялаг юм.
Газрын доорх ус нь Монгол орны хамгийн чухал усны эх үүсвэр юм. Нийгэм, эдийн засгийн бүхий л салбаруудын үйл ажиллагаа газрын доорх усны нөөц, түүний боломжоос шууд хамаардаг. Гадаргын ус байхгүй газруудад малчид худгаас усаа авч ашигладаг, мөн газар тариалангийн усалгаанд, уул уурхайн болон үйлдвэрүүд нь үйл ажиллагаандаа газрын доорх усыг өргөнөөр ашиглаж байна.
“Эрдэнэдрийлинг” ХХК нь Орос, Солонгос, Америк, Швед улсад үйлвэрлэсэн өрмийн машин, тоног төхөөрөмжүүдээр иргэн, аж ахуйн нэгжийн захиалгаар бэлчээрийн болон суурийн газрын усан хангамж, үйлдвэрийн зориулалттай гүний худгуудыг өрөмдөн тоноглох ажлыг чанарын өндөр түвшинд хийн гүйцэтгэж байна.
1-р Алхам
Таны худаг өрөмдүүлэхийг хүссэн газар зөвшөөрөл гарах боломжтой эсэхийг шалгуулна. Кадастрын зургаа манай фейсбүүк пэйж хуудас /https://www.facebook.com/Erdenedrillingllc/ руу илгээх эсвэл кадастрын зурагтайгаа оффис дээр ирж шалгуулна. Зөвшөөрөл гарах боломжтой нь тогтоогдсон тохиолдолд 2-р алхам руу орно.
Худаг гаргах зөвшөөрлийн дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягнаас авна уу.
2-р Алхам
Улаанбаатар хотод хайгуулын ажлын хөлс болох 100.000 төгрөгийг ХААН банкны 5121002380 тоот дансанд тушаахдаа гүйлгээний утга дээр УТАСНЫ ДУГААР-аа бичиж гүйлгээ хийснээр хайгуулын захиалга баталгаажна. Хайгуулын инженерүүд захиалагчтай холбогдон хайгуул хийх цаг, өдрөө товлоно. Хайгуул хийлгэснээр тухайн газарт хэдэн метр гүн өрөмдөх, нэг тууш метрийг нь хэдэн төгрөгөөр өрөмдөх, хаана өрөмдөх гэх мэдээллүүдийг газар дээр нь тодорхойлно. Хайгуул хийлгэсэн бол 3-р алхам руу орно.
3-р Алхам
Бичиг баримттайгаа “Эрдэнэдрийлинг” ХХК-ийн оффист ирж гүний худаг өрөмдөх гэрээ байгуулан, зөвшөөрлийн материалаа гэрээний ажилтанд өгнө. Зөвшөөрөл авахад бүрдүүлэх бичиг баримт:
Худгийн зөвшөөрөл ажлын 5-7 хоногт шийдвэрлэгдэн захиалагчид хариу мэдэгдсэнээр худаг өрөмдөх өдрөө товлоно.
4-р Алхам
Өрөмдлөгийн ажил нь тухайн газрын онцлогоос шалтгаалан 3-14 хоногийн хугацаанд үргэлжилнэ. Өрөмдлөгийн ажил дууссаны дараагаар цооногт насос суурилуулан шавхалт хийж, уснаас дээж авч Улсын лабораторид химийн шинжилгээнд өгнө.
5-р Алхам
Усны шинжилгээний хариу гарангуут захиалагчтай холбогдон гүний худгийн гэрчилгээ болон усны хариуны хамт захиалагчид олгоно.
Урвуу эргэлтэт өрөмдлөг
Хот суурийн газрын усан хангамжийн өрөмдлөг
Шавхалт туршилтын ажил
Пакер тест
Цооногт алдсан багаж авах
Гүний худгийн засвар үйлчилгээ
Цооног битүүмжлэх
Цооног цэвэрлэх
Гүний худгийн насос суулгах, сугалах, засварлах
Цооногийн янданг шүүрлэх, тасдах
Цооног гэсгээх