УСНЫ ГЕОФИЗИКИЙН ХАЙГУУЛ

Эрдэнэдрийлинг ХХК нь газрын гүний усны эрэл хайгуулын хээрийн болон суурин судалгааны үйлчилгээг үзүүлж байна.

ГЕОФИЗИКИЙН ЦАХИЛГААН БОСОО ТАНДАЛТЫН АРГА /ВЭЗ/

Дэлхийн царцдасын геологийн тогтоц, ашигт малтмалын ордын эрэл, хайгуулын ажилд өргөн хэрэглэгддэг геофизикийн аргуудын нэг бол цахилгаан хайгуулын арга юм. Газрын доорхи хурдас чулуулаг нь үе давхрага үүсгэн давхарлан оршихдоо чийг агууламж, эрдэсжилтийн ширхэг ба хэмжээ, температур, нягтаршилт ба сэвсгэр хурдас мөн чулуулгийн нас зэрэг байгалийн олон хүчин зүйлээс шалтгаалж харилцан адилгүй төлөөлөх эсэргүүцэл ба туйлшралын физик шинж чанартай болсон байдаг. Газрын доорхи усны эрэл хайгуулд геофизикийн цахилгаан босоо тандалт арга буюу /ВЭЗ/ өргөн хэрэглэгддэг ба уст цэгийн гүнийг болон үе давхаргыг баталгаажуулдаг.

ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ

Франц улсын Iris instruments компанид үйлдвэрлэсэн Syscal R1 plus

– Автомат хүрээ/микропроцессор хяналттай/
– Эрчим хүч 2500МА хүртэл
– Хүчдэл 600V
– Чадал 200Watt
– Хэмжих мөчлөгийн сонгох хугацаа: 0.5-1 сек, 2 сек
– Программаас автоматаар ажиллах боломжтой хугацаа: 0.25-1 сек
– Хэмжилтийн нарийвчлал: 0.5%

Хээрийн хэмжилтийн тоон утгыг суурин боловсруулалтын шинжлэх ухааны дэвшилтэд технологи IX2D, PROSYS II, RES2D, GEOSOFT, SURFER, AUTOCAD программуудыг ашиглах боловсруулалт хийнэ.