Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд усжуулагч төгөлийн шав тавих ёслолын ажиллагаа боллоо
Эрдэнэдрийлинг ХХК нь өөрсдийн 15 жилийн ойн баяр мөн Монгол Улсад усны салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойг угтаж нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Байгаль орчны газартай хамтран 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “УСЖУУЛАГЧ ТӨГӨЛ” байгуулах ажлын шав тавих ёслолын арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Шав тавих ёслолын арга хэмжээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэд сайд Ц.Батбаяр, тус яамны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мягмар, Усны нөөцийн хэлтсийн дарга Л.Эрдэнэбулган, Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга, Эрдэнэдрийлинг ХХК-ийн захирал Б.Шихтулга болон усны салбарт ажиллаж байсан ахмадууд залуу үеийн төлөөлөл оролцов. Дээрх Усжуулагч төгөлийг бүтээн байгуулах ажил 2019 оны 4 дүгээр сараас эхлэх бөгөөд төслийн санхүүжилтийг Эрдэнэдрийлинг ХХК 100% хариуцан ажиллана.
Туршлага бидний бахархал…
Leave a Reply